Өнөөдөр нийт 568 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 305 хүн эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
Одоогоор ХӨСҮТ-д 8 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна.