ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн өнгөрсөн хоногийн мэдээг хүргэж байна. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1,693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчигээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 64 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.
Мөн ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5,138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1,546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн бөгөөд тус шатлалын эмнэлгүүдэд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байгааг онцлов.
Түүнчлэн эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2,708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин өчигдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна.
Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлсэн байна. Харин ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.