Сүүлийн гурав хоногт нийт 1626 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 305 хүн эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
Одоогоор ХӨСҮТ-д 8 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна.