Өчигдөр нийт 4,512 хүн амбулаториор үйлчлүүлсэний 29 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө үйлчилгээ авчээ. Мөн ЭХЭМҮТ-д өчигдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Харин тус төвд угаартсан долоон хүүхэд ирж тусламж үйлчилгээ авсан хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.