Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 11 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн ес хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна.