УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: Засгийн газрын явуургүй бодлогын улмаас Монгол Улсын эдийн засаг доройтлоо. Европын холбооны хар жагсаалтад орлоо.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам олонх болох нь ойлгомжтой гэж харж байна. Шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт зарлана.
Эдийн засгийн нөхцөл байдал маш муу байгаа энэ үед Ерөнхий сайдын албыг хэн авч явж чадах вэ гэдгээр АН-ын зөвлөл хуралдлаа. Ингээд бид ярилцаад Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Хэрэв Ардчилсан нам УИХ-д олонх болбол түүнийг Ерөнхий сайд болгоно" хэмээлээ.