Өнөө өглөө болсон Улсын онцгой комиссийн 23 дугаар хуралдаанаар гадаадаас иргэдээ татаж авах ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.
Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хамгаалах хувцас хэрэглэл өгөх талаар ярилцсан. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулагдсан. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд манай улсаас АНУ-ын Сиэтл хот руу онгоц нисгэнэ. Ингэхдээ тус хотоос 250-260 иргэнээ татаж авна.
Энэ сард дараах улс орнууд руу нислэж үйлдэж, иргэдээ авчирна.
- 6 сарын 12-нд Энэтхэг улс руу нислэг үйлдэж, шашны сургуульд сурч байгаа 256 ламхайг татаж авна.
- 6 сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу нислэг үйлдэж, транзит тээврээр бусад улсаас ирсэн иргэдээ татаж авна. Замаараа Лаос улсад газардаад тус улсад байгаа Монгол Улсын 10 иргэнийг онгоцонд суулгана.
- 6-р сарын 18-нд Сөүл хот руу дахин ниснэ
- 6 сарын 19-нд Германы Франкфурт хот руу нислэг үйлдэж, Европт байгаа монголчуудаа татаж авна
- 6 сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу ниснэ
- 6 сарын 20-нд Зүүн өмнөд Ази руу нислэг үйлдэх боломжийг судална
Энэ сард долоон улс руу нислэг үйлдэж, нийт 2300 иргэнээ авчрах төлөвтэй байна. Цаашдаа коронавирусийн аюул багастал энэ ажлыг тасралтгүй зохион байгуулна" гэлээ.