Өнөөдөр өглөө Улсын онцгой комиссийн 23 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр "ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 194 хүнийг хүлээж авсан. Үүнээс 89 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар 105 хүн эмчлүүлж байна. Үүнээс 16 хүн нь хүндэвтэр байдалтай байна.
Коронавирусийн халдвар авагсдын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн. Нэг өвчтөнийг дунджаар 30 хоног эмчилжээ. Лабораторид 27 хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байна.
Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон.
УОК өнгөрсөн хугацаанд хот хоорондын болон улс хоорондын ачаа тээврийг саатуулах ажил хийгээгүй. Нүүрс болон бусад эрдэс баялагийн экспорт хэвийн явагдаж байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа.
Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусийн халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсооно" гэлээ.