Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Бээжин хотод газардлаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байсан юм.