Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, коронавирусын тархалттай холбоотой асуудлаар тус улсын удирдлагуудтай уулзахаар эх орноосоо мордох гэж байна. Энэ тухай УОК-ийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч 10 гаруй хүний хамт БНХАУ-д богино хугацаанд айлчилна. Дөнгөж сая айлчлах зөвшөөрлийг нь өглөө. Ерөнхийлөгчийг айлчлаад ирсний дараа 14 хоногийн хугацаанд тусгаарлаж, шинжилгээ авна" гэлээ.