Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, коронавирусын тархалттай холбоотой асуудлаар тус улсын удирдлагуудтай санал солилцох ажээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байсан юм.