Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид гарын үсэг зурлаа.
Түүнийг ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэж, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Засаг дарга В.Рэнцэндорж ёс зүйн хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрсөн аж.
Харин хүн амины хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт одоогоор явагдаж байна гэв. ЦЕГ-ын даргын мэдээлж буйгаар хэрэг тогтоогдтол хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай гэж мэдэгдлээ.