АТГ-аас 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгажээ.
Шалгасан хэргээс эхний хоёр сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал,
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг,
- Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг,
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг,
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг,
- Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг,
- ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг,
- НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг,
- “Хейлан Жиан” ХХК-ийн захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.