ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо мэдэгдлээ. Тэрбээр ойрын хугацаанд сонгуулийн бэлтгэлээ хийхээр болж, албан тушаалаа Монголын хөлбөмбөгийн холбооны дарга Ө.Шижирт өгөх гэж байгаа аж.
ЕТГ-ын дарга З.Энхболд: Гурван сарын дараа манай намын сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Миний бие энэхүү ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас өнөөдөртөө багтаан ажлаа өгнө. Миний албан тушаалд хөлбөмбөгийн Шижир очно.
Би ямар ч тойргоос нэр дэвшиж магадгүй. Одоогоор судалж байна. Энэ оны нэг сараас эхлээд АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон. Тиймээс өөрийн тойргоос гадна нийт сонгуулийн ажилд оролцоно.
Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч "сонгууль дөхөж байна, чи намынхаа ажлыг хий" гэж хэлсэн.
Өнгөрсөн 2016 оны сонгуулиар би онгоцоор улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Тиймээс одоо эртхэн амиа бодмоор байна" гэсэн юм.
Ө.Шижирийг ямар шалгуураар энэ албан тушаалд очиж байгааг сэтгүүлч тодруулахад, "Тэрийг би мэдэхгүй. Ерөнхийлөгч энэ хүнийг ажилд авсан. Залуу хүн учраас энэ албан тушаалд тохирно гэж бодож байна" гэсэн юм.