Яг одоо Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг үргэлжлүүлэн 21 хоног сунгах асуудлаар хэлэлцэж байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Засгийн газар сурагчдын амралтыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх шийдвэрт заасан хугацааг 21 хоног сунгах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна.