Германы “Христийн Ардчилсан холбоо” /ХАХ/ намын дарга Аннегрет Крамп-Карренбауэр 2021 онд тус улсын канцлер Ангела Меркелийн бүрэн хугацаа дууссаны дараа уг албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй бөгөөд намын даргын ажлаасаа татгалзана гэдгээ мэдэгджээ. Энэ тухай “Focus” сонин эх сурвалжийг дурдан мэдээлэв. Крамп-Карренбауэр 2018 оны 12 дугаар сард Хамбург хотод болсон намын их хурлаар 2005 оноос хойш Германы Засгийн газрыг тэргүүлж байгаа А.Меркелийн оронд ХАХ намын даргаар сонгогдсон юм. Тэрбээр өөрийнхөө оронд консервативчуудаас нэр дэвшигчдийг сонгох үйл явцыг энэ зун эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. А.Меркель намын даргын суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ урьд нь мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр Крамп-Карренбауэрын шийдвэрийн талаар харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. “"Би Аннегрет Крамп-Карренбауэр шийдвэрийг харгалзан үзлээ. Харамсаж байна. Энэ шийдвэрийг гаргахад түүнд амаргүй байсан байх гэж бодож байна. Намын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг хайж олох үйл явцыг үргэлжлүүлэн явуулахад бэлэн байгаад түүнд талархаж байна "гэж Германы канцлер хэлжээ.