Өчигдөр буюу Ням гарагт Азербайжанд парламентын ээлжит бус сонгууль явагдаж өнгөрөв. Тус улсын Ерөнхийлөгч Алиев парламентыг татан буулгасны дараа ээлжит бус сонгуулийг өнгөрсөн оны сүүлчээр зарласан юм. Парламентын олонхыг эх баригч “Ени Азербайжан” нам бүрдүүлсэн тухай тус намын орлогч дарга Али Ахмедов мэдэгдэв. “Сонгууль өгсөн иргэдээс авсан санал асуулгын дүнгээр манай нам ялалт байгууллаа. “Ени Азербайжан” нам ээлжит ялалтаа байгуулсанд нийт гишүүддээ баяр хүргэе. Ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэе” гэж тэрбээр Facebook-тээ бичжээ. 125 суудал бүхий нэг танхимтай парламентад нийт 1314 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 11 хүнийг сонгогчдийн санаачлагч бүлгээс, 246 нэр дэвшигч 19 намаас, 1057 бие даагч тус тус дэвшжээ. Олон улсын 59 байгууллагын 883 ажиглагч сонгуульд итгэмжлэгдсэн байна. Сонгогчдын ирц 47,81% байлаа гэж тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэв.