УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт нэр холбогдоод буй. Талийгаачийн амиа алдах үеийн үйл явцыг харуулсан "13 секундийн бичлэг" гэгдэх зүйл цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр ташаа болж таарсан.
Цагдаагаас мэдээлэл хийсний дараа Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн ахыгаа өмөөрч “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” хэмээн цахим хуудсандаа бичсэн байдаг.
Тэгвэл Батхүүгийн Ганхөлөг өнөөдөр “Сэтгэлийн боловсрол, хүмүүжил, ёс зүйгүй бол сэхээтний боловсролтой байгаад ч яах вэ дээ” хэмээн жиргэсэн нь Н.Цэлмүүнд хаягласан бололтой.