УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг гишүүдийн 65 хувь нь дэмжээгүй. Гэсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Тэгвэл дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдэх юм байна.
Төрийн байгуулалтын байнгийн хороо миний хүсэлтийг 78.6%-р дэмжлээ. Эр хүн хэлсэндээ түс тас байх нь миний зарчим. https://t.co/kiJ7xXxZJI
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) January 30, 2020