УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг гишүүдийн 65 хувь нь дэмжээгүй. Гэсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байна.
Тэрбээр өргөдөлдөө "Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" хэмээжээ. Түүний хүсэлтийг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо одоо хуралдаж байна.