Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комисст өгчээ. Тэгвэл энэ асуудлаар Улсын онцгой комисс одоо хуралдаж байна.
Коронавирусаас урьдчилан сэргийлж 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал үзвэр үйлчилгээний газрууд болон Бөхийн өргөө, Буянт-Ухаа цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.