УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцлээ. Түүнийг огцруулах асуудлаарх санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүн түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгсөн байна. Гэвч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.
Харин Н.Номтойбаяр гишүүн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Гэхдээ би улс төрийг орхихгүй" хэмээн мэдэгдэв.