Улсын Онцгой комисс өнөөдөр 13:00 цагт хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх буюу сар шинийн барилдаан, золголтыг хэрхэн хийх асуудлыг хэлэлцэнэ.
Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоон цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.