Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өмнөд хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтуудыг хаах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Монгол Улсад коронавирусийн халдвар тархах өндөр эрсэлдтэй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хил орчмын дэглэмийг өндөржүүлэх асуудлыг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Харин галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэхэд чөлөөтэй байна" гэлээ.