Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоохоор болсон талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хувийн болон төрийн өмчийн их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоохоор боллоо. Оюутан, сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах юм.