Г.Батхүү агсаныг амиа алдах үед дэргэдээс нь харсан гэх иргэний бичсэн мэссэжийг манай сайт нэгэн эх сурвалжаас авч мэдээлсэн билээ. Тэрхүү мэссэжинд Г.Батхүү агсаны амиа алдах үеийн 13 секундын бичлэг байгаа талаар бичсэн байсан юм. Тус бичлэгт талийгаачтай хамт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан байж болзошгүйг зарим хүн таамаглаж байна. "Ноцтой мэдээ" сонины өнөөдрийн дугаарт энэ талаар дэлгэрэнгүй нийтэлжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр твиттер хуудаснаа ингэж бичсэн байна.
Тэбээр "Хуурамч гэрчийн “13 секундын бичлэг” гэх кино зохиол нь амилсангүй. Маш тодорхой асуудал дээр ингэж хогийн юм хийчихээд намайг бүдрэхийг харж алга ташина гэвэл бүтэхгүй ээ. Надад ч хэлэх, илчлэх олон баримт байна. Удахгүй тв гээр өөрөө гарч хэлнэ" гэжээ.
Анхны тавилт ингэж эхэлсэн. Хуурамч гэрчийн “13 секундын бичлэг” гэх кино зохиол нь амилсангүй. Маш тодорхой асуудал дээр ингэж хогийн юм хийчихээд намайг бүдрэхийг харж алга ташина гэвэл бүтэхгүй ээ. Надад ч хэлэх, илчлэх олон баримт байна. Удахгүй тв гээр өөрөө гарч хэлнэ. https://t.co/4RXdf5jnE5 pic.twitter.com/3CYUpbYiZ3
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) January 22, 2020