УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар Австрали Улсад казинод тоглож байсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд шуугиан дэгдээсэн. Дээрх зургийг Австрали Улсад оршин суудаг Монгол Улсын иргэн дарж, цахим орчинд байршуулжээ.
Тэгвэл энэхүү асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлд ярихдаа "Одоогоор асуудал тодорхойгүй байгаа учраас би байр суурь илэрхийлэхэд эрт байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Хувь хүний хувьд казинод тоглоогүй, сонирхож ороод гарсан нь үнэн гэсэн. Сонирхлоороо ороод гарах, дэлгүүр хоршоогоор орох нь байдаг л асуудал.
Харин мөрий тавиад тоглосон үйлдэл байгаа бол ямар хууль дүрэм, ёс зүй зөрчсөн юм гэдэг асуудал яригдах байх. Тийм үйлдэл байхгүй бол ярих шаардлагагүй" гэлээ.