Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр хоёр ч хүн шүүхийн хаалга татлаа. Тухайлбал, "Элийрэгч" гэх эмэгтэй Ц.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгыг "жонкуу" гэж дурдан жиргэснийхээ төлөө хоёр сая төгрөгөөр торгуулсан. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн зун Х.Баттулгын талаар бичсэн нийтлэлдээ түүнийг тойрон хүрээлэгчдийнх нь хамт шүүмжилснийхээ төлөө хоёр сая төгрөгөөр торгуулсан юм. Одоогоор эл асуудлаар Э.Бат-Үүл шүүхэд хандаад байна.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй нэгэн мэдээллийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа оруулжээ. Тэрбээр иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хуулиар шийтгүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгүүлчдийг,сошиалд өөр дуу хоолой гаргачдыг,нийтэд нь иргэдийг илэрхийлсэн үзэл бодлынх нь төлөө эрүүгээр шийтгэх,дарамтлах хуультай болжээ. Монгол улсын Олон улсын хууль-Хүний эрхийн тунхаг зөрчсөн хуулийн ийм заалтыг шүүх,хуулийнхан хэрэглэхгүй байх эрхтэй.Хэрэглэвэл зөрчил.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) January 16, 2020
Надад ойлгомжгүй байдаг. Гүтгэлээ гээд албан тушаалтан шүүхэд хандахаар. Иргэнд нэр төр гэх өндөр ойлголт бий.Даргад бол үүрэг,хариуцлага.Албан тушаалтныг хардах,гүтгэж бодох,бодлоо илэрхийлэх бол бүх эрхийн эх. Иймгүй бол эрх гэх f...-аар яах юм. Хулгайчийг хулгайч л гэнэ ш дээ.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) January 13, 2020