Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр /2020.01.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй.
Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө, орон нутагт ажиллаж байгаа тул Засгийн газрын хуралдааныг цуцалжээ.
Засгийн газар өнөөдөр хуралдаж, хэлэлцэх байсан асуудлаа өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж хэлэлцэн шийдвэрлэсэн юм.