Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шалгаж буй. Тэрбээр шалгагдаж байх үедээ гадаад руу эмчилгээгээр явна гээд амалсан хугацаандаа ирэлгүй оргон зайлсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн. Саяхан түүнийг дотоод, гадаадад эрэн сурвалжилж эхэлсэн юм. Уг асуудалтай холбогдуулан тэрбээр цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдээлэв.
Ч.Сайханбилэг "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" гэлээ.