ЕТГ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Хотын дарга асан Э.Бат-Үүл гүтгэлэгийн шинжтэй нийтлэл бичиж олон нийтэд тараасан хэмээн гомдол гаргасан байдаг. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн гэж үзэн Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон юм.
Тэрбээр уг шийдвэрийг "үндэслэлгүй торгосон" гэж үзэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Түүний шүүх хурал өнгөрсөн онд товлогдсон байсан ч өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна pic.twitter.com/Xm7cJhL9vp
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) January 13, 2020
Э.Бат-Үүл нь өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчийн талаар ийнхүү бичсэн байдаг.
"М.Энхсайханы баривчилгааны "сайн тал" нь Ерөнхийлөгчийн шинэ томилгооны жинхэнэ цаад улс төрийн зорилгыг тодрууллаа! Өнөөдөр М.Энхсайхан дахиад л том сорилттой учирлаа. Ерөнхийлөгч Баттулга "унагаж байж салдаг" хүн. Түүнд маш зуумхай тамгын газрын дарга бий. "Онцгой комисс"-оос өгөх даалгаврыг хуулиас дээгүүрт үздэг, мэргэжлийн ёс зүйгүй, ногоон малгайтан мэт гүжирмэг АТГ, прокурорын шинэ удирдлага бий. Далдаганаж гүйх хэнхэгтэй шариковууд зөндөө бий. Команд авмагцаа комментоор галлах троллууд дүүрэн бий. Тэд бүгд нийлээд Энхсайханыг "ардын дайсан" болгож дөнгөнө" хэмээн бичсэн нь түүнийг торгох үндэслэл болжээ.