Өнөөдөр УИХ-ын гишүүдийн шинэ жил Их тэнгэрт болох гэж байна. Гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирц хүрэлцээгүйн улмаас хойшлуулжээ.
Ингэснээр тэд өнөөдөр буюу 2020.01.13-нд шинэ жилээ тэмдэглэх аж. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй.
Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтсон нь энэ ажээ.