Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ.
Тэгвэл уг алхам нь ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгджээ. Уг мэдэгдлийг ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга "санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна" гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляци болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гээд засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна хэмээжээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаны дагуу тэвчиж болох бүх зардлыг бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн юм.