Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар холбогдох байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууслаа.
Ингээд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа.