“Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор УИХ-ын захирамжаар ажлын хэсэг гаргаж ажилласан. Энэ ажлын хэсэг зарчмын гурван саналыг танилцуулсан. Үүнд:
-Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ. Хэрэв зургаан саяас дээш зээлтэй бол үлдсэн тэтгэврийн зээлийг иргэн өөрөө төлнө.
-Тэтгэврийн зээлгүй 192 мянган ахмадуудад Салхитын мөнгөний ордноос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж өгөх санал гарсан.
-Тэтгэврийн зээлийг зургаан сараас дээш олгохгүй байх гэсэн асуудлыг хэлэлцсэн” хэмээн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.