Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Уг тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулж, дөрвөн нэгжтэй байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:
- Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс
- Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв
- Геологийн судалгааны төв (ТӨҮГ)
- Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгасан аж.