Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, зургаан асуудал хэлэлцэхээр болсон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.