Хоёр хоногийн дараа /2019.01.10/ АНУ-ын Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно.
Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, Японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцох юм байна.
Уулзалтаар талууд Солонгосын хойгийн асуудал, Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцана.