Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны өмнө болсон эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн тухай Reuters агентлаг Иракийн зэвсэгт хүний мэдэгдлийг дурдан мэдээлэв. "Жагсагчид бүгд тарж, бүх майхнуудыг хурааж, эсэргүүцлийн аливаа хэлбэр зогслоо. Иракийн хүчний байгууллага АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын сайдын яамны эргэн тойрны авулгүй байдлыг бүрэн хангав” гэж тус агентлаг уламжилсан байна. Эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн 12-р сарын 31-нд өрнөсөн бөгөөд АНУ-ын Агаарын хүчин Эль-Каим хотод дахь шиитын “Катаиб Хезболлах” бүлэглэлд зохиолт өгсөнтэй холбогдуулан эхэлсэн байна. Тус цохилтод 25 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус улсын Багдад дахь элчин сайдын яамны цогцолбор руу хийсэн дайралтыг "террористууд ба Ираны холбоотнууд" зохион байгуулсан гэж мэдэгджээ. "Military Times" сонинд бичсэнээр элчин сайдын яамыг тэнгисийн хүчний 100 цэрэг хоёр Apache нисдэг тэрэг хамгаалж байгаа аж. Энэ сарын 1-нд жагсагчид элчин сайдын яамны байрны дээврийг шатаах гэж оролдоход нь АНУ-ыг цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн тухай Al Arabiya суваг мэдээлсэн байна.