Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех огцрох өргөдлөө тус улсын парламентад өргөн мэдүүлжээ. Энэ тухай Пүрэв гарагт /2019.12.26/Аl Arabiya суваг мэдээлэв. Тэрбээр Төлөөлөгчдийн зөвлөлийн /парламент/ даргад хүргүүлсэн мэдэгдэлдээ уг шийдвэрээ одоогийн улс төрийн нөхцөлд өөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаатай холбон тайлбарлажээ. Үүнээс гадна Бархам Салех шинэ Засгийн газрыг байгуулах үүргийг парламентын эвслээс нэр дэвшүүлсэн Асаад аль-Иданид хүлээлгэж өгөхөөс татгалзжээ. "Ерөнхийлөгчийн албан үүрэг бол ард түмний хүсэл зоригийн дагах ёстой" гэж ерөнхийлөгчийн хэлснийг Al Arabiya иш татсан байна. " Ерөнхий сайдын албан тушаалд Парламентын эвслээс дэвшүүлсэн нэр дэвшигчийн төлөө би уучлалт гуйж байна. Ийм нөхцөлд миний үндэсний ухамсар намайг огцрохыг шаардаж байна. Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэнд уучлалт гуйж байна. Ийм нөхцөлд миний үндэсний хариуцлага бол намайг огцрохыг шаардаж байна." “Би танай нэр дэвшигчийг дэмжихгүй бөгөөд өөрийгөө огцрох нь дээр гэж үзлээ” гэж Бархам Салех нэмж хэлжээ. Өнгөрсөн мягмар гарагт /2019.12.24/-тус улсын парламентад аль эвсэл хамгийн том эвсэл болох талаар удтал хэлэлцсэний эцэст “Аль-Бина” эвсэл үндсэн хуулийн дагуу Басра мужийн амбан захирагч 52 настай аль-Иданийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Үүнээс өмнө эсэргүүцэгчид Засгийн газрын тэргүүнд “шударга бус асуудалд холбогдоогүй”, аль ч нам, эвсэлд харьяалагддаггүй, 2003 оноос хойш ямар нэгэн хариуцлагатай албан тушаал хашиж байгаагүй улс төрчийг л хүлээн зөвшөөрнө гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм. Жагсагчид ялангуяа Иракийн өмнөд мужуудад, түүний дотор төрөлх Басра хотод ч аль-Иданийг нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцэж байгаа аж. Одоо тус улсын парламент ерөнхийлөгчийн огцрох мэдэгдлийг хүлээж авах эсэхийг шийдэх ёстой болжээ.