Хятад улс АНУ-ын аль ч цэгт байрлах байг онох чадалтай “JL-3” ангиллын шинэ баллистик пуужинг шумбагч онгоцноос харвах туршилт явуулжээ. Энэ тухай “The Washington Post” сонин Пентагон дахь эх сурвалжийг дурдан мэдээлэв. Туршилтыг энэ сарын сарын 22-нд Хятадын хойд эргийн Бохайн буланд явуулсан байна. Умард Солонгос алсын зайн тусгалтай ийм пуужин туршиж магадгүй байгаад Америкийн тагнуулынхан бэлэн байдалд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсний дараахан Хятад ийнхүү туршилт явуулжээ. Баруун чиглэлд ниссэн пуужингийн нислэгийг Америкийн хиймэл дагуулуудаар ажигласан байна. Туршилтын талаар өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй аж. “The Washington Times” сонинд мэдээлснээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд “JL-3” ангиллын пуужингийн туршилтыг дөрвөн удаа явуулсан байна.