2020 оны УИХ-ын сонгуулийг мажоритар буюу олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болсон. Тэгвэл тус сонгуулийн тогтолцоотой экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсрэг байр суурьтай байгаа бололтой. Тэрбээр “Сонгуулийн том тойрог, мандатын тоогоор санал өгөх. Бид үзсэн л зовлон. Энэ бол сонгууль биш набор шахаа. Залуус,эмэгтэйчүүд гарах боломж бараг 0. Набор учир сонгох боломжгүй. Худалдаж авах эсвэл хаях. Ардчилсан сонгууль бол сонгох боломж юм. Хүний сонгох,сонгогдох эрхийн эсрэг” хэмээн жиргэсэн байна.
Сонгуулийн том тойрог, мандатын тоогоор санал өгөх. Бид үзсэн л зовлон. Энэ бол сонгууль биш набор шахаа. Залуус,эмэгтэйчүүд гарах боломж бараг 0. Набор учир сонгох боломжгүй. Худалдаж авах эсвэл хаях. Ардчилсан сонгууль бол сонгох боломж юм. Хүний сонгох,сонгогдох эрхийн эсрэг.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) December 25, 2019