Иракийн парламент жагсагчдын шаардлагыг хүлээн зөвшөөрч, сонгуулийн шинэ хууль батласан тухай Аl Hadath мэдээлэв. Шинэ хууль нь өмнө нь байсан шиг депутатуудыг намын жагсаалтаас сонгох боломжийг олгохоос гадна Засгийн газрын гишүүн бүр тодорхой тойргийг төлөөлөх юм байна. Урьд нь парламентын бүлэг гишүүд үүнийг хийдэг байжээ. Үүнээс гадна хууль тогтоогчид сонгуультай холбоотой хуулийн заалтуудыг хэлэлцсэн боловч ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна. Энэ талаар Даваа гарагийн /2019.12.23/ хуралдаанаар хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй байна. Эл хуулийн төсөл олон жилийн турш яригдсан бөгөөд өнөөдрийн Ирак дахь эсэргүүцэгчдийн гол шаардлага болсон юм. Жагсаал өнгөрсөн 10-р сараас эхэлсэн билээ. Тэд тус улсын парламентыг тарааж, шинэ сонгууль явуулахыг шаардсан боловч хууль тогтоогчид сонгуулийн шинэ хууль батлах хүртэл дарламентыг тараах боломжгүй гэж үзсэн аж. Ерөнхий сайд Абдул Махди өмнө нь боловсролтой хүн болгоныг ажлын байраар хангахыг мөн Засгийн газартай гэрээгээр ажилладаг гадаадын компаниудад ажлын байрны 50 хувийн квотын баталгааг орон нутгийн иргэдийн өгсөн байна.