Өнгөрсөн аравдугаар сард 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон.
Тэр хоёр өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гомдлыг шүүгч хүлээн авсан байна. Тэдний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох гэж байна.
Яллагдагч нар шүүх хуралд цахимаар оролцох аж.