Өчигдөр Афганистаны хараат бус сонгуулийн хороо өнгөрсөн 9-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулжээ. Тус хорооны мэдэгдэж буйгаар сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани олонхийн санал авчээ. Тэрбээр нийт сонгогчдын 50.64 хувийг авсан бол түүний гол өрсөлдөгч Ерөнхий сайд Абдулла Абдулла 39.52 хувийн санал авсан байна. А.Абдулла дээрх мэдэгдлийн дараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд, санал хураалтын эцсийн дүнг зарлахаас өмнө шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгдсэн байна. Уг сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах товыг техникийн асуудлууд болон зарим мужийн саналын хуудсыг дахин тоолох шаардлагын улмаас хойшлуулаад байсан юм.