Ням гарагт /2019.12.22/ Кубын парламент тус улсын ерөнхий сайдыг томилжээ. Энэ тухай Associeted Press агентлаг мэдээлэв. Кубын Ерөнхий сайдад тус улсын аялал жуулчлалын сайдаар олон жил ажилласан 56 настай Мануэл Маррерог томилсон байна. Куба улс 43 жилийн турш ерөнхий сайдгүй байсан бөгөөд Фидель Кастро өөрөө Сайд нарын зөвлөлийн болон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчийн албыг давхар хашиж байсан юм. 2016 онд Фидель Кастрог нас барсны дараа түүний дүү Рауль Кастро албан тушаалыг нь залгамжилсан юм. 2019 оны 2-р сард бүх нийтийн санал асуулгаар Кубын шинэ үндсэн хууль батлагдсан бөгөөд үүнд ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалыг бий болгосон аж. Харин өнгөрсөн 10-р сард Кубын Ардын засгийн Үндэсний чуулган (парламент) Мигель Диаз-Карнелийг тус улсын Ерөнхийлөгчөөр сонсон юм.