Өнөөдөр УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг батална. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилсан "авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх" хэмээх заалтыг уржигдарын хуралдаанаар нийт гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.
Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү заалтыг "их маргаан дагуулж мэдэх учир сайн нягталж үз" хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу өчигдөр байнгын хороо хуралдаж, 11 гишүүний долоо нь уг заалтыг хасахыг дэмжсэн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар байнгын хорооны дээрх саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэнгүй. Ингэснээр авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар болж байна.