УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь жендертэй холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуралдааны үеэр "Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар иргэд, сонгогчдоос маш их хүсэлт ирж байна. Утсанд багтахгүй их мессеж ирж байна. Үнэхээр чадварлаг эмэгтэйчүүд байвал УИХ-ын 60, 70% нь эмэгтэйчүүд байхад буруудах зүйлгүй" гэлээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сүүлийн үед парламентад эмэгтэй гишүүд нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд хамгаалах төсөв гэхэд 10 дахин нэмэгдсэн зэрэг олон давуу талууд гарч буй. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс олон улсын жишиг үзүүлэлтээс доогуур байна гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "УИХ-дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувьд хүргэж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.