Пакистаны ерөнхийлөгч асан Мушаррафыг тус улсын шүүх эх орноосоо урвасан хэмээн буруутган цаазаар авах ял оноожээ. Энэ тухай Routers агентлаг мэдээлэв. Мэдээлэлд “Мягмар гарагт /2019.12.17/ Пакистаны Тусгай шүүхийн зөвлөл Пакистаны үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “жагсаал цуглаан эсвэл хүч хэрэглэх замаар үндсэн хуулийг зөрчсөн этгээд эх орноосоо урвасан хэрэгт буруутай” гэж заасны дагуу төрийн асан тэргүүнийг цаазаар авах ял оноолоо гэсэн байна. 7 2001-2008 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 76 настай Мушаррафыг буруутгаж байгаа нь түүний үндсэн хуулийг түдгэлзүүлсэн, 2007 онд тус улсад онц байдал тогтоосонтой холбоотой юм. 76 настай Мушарраф 2001-2008 оны хооронд Пакистан улсын төрийн тэргүүний албыг хашиж байхдаа 2007 онд тус улсын үндсэн хуулийг түдгэлзүүлэн онц байдал тогтоосонтой холбогдуулан дээрх хэргийг өдөөжээ. Пакистанд анх удаа цэргийн захирагчийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байгаа нь энэ. Хэдэн арван жилийн турш Пакистаны улс төрд цэрэг армийнхан ноёрхож байсны хувьд энэхүү шүүхийн шийдвэр нь үнэхээр түүхэн шийдвэр болжээ. Одоогоор Мушарраф Арабын Нэгдсэн Эмиратад эмчлүүлж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр хүлээгдэж байгаа аж.