Америк-Хятадын худалдааны “нэгдүгээр үе шат”-ны гэрээг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталгаажуулсан тухай Bloomberg агентлаг албаны эх сурвалжуудыг дурдан мэдээллээ. Энэхүү гэрээ 12-р сарын 15-наас эхлэн мөрдөгдөх байсан Хятадын $160 тэрбумын бараанд оноох импортын татварыг хойшлуулах боломж олгож байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зөвшилцлийн хүрээнд Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг илүү ихээр авахаар тохиролцжээ. Үүнээс гадна хоёр улсын төлөөлөгчид Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан АНУ-ын өмнөх татварыг бууруулж магадгүй аж. “The Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр бол АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтигизер болон Вашингтонд суугаа Хятадын элчин сайд Куи Тянкай нар өнөөдөр буюу 12-р сарын 13-ны өдөр худалдааны гэрээний төсөлд гарын үсэг зурж магадгүй байна. Тус хэвлэлийн эх сурвалж хэлэхдээ, талууд хэрэв төслийг биш юм гэхэд дор хаяж түүний үндсэн заалтуудад гарын үсэг зурах болно гэжээ.